Хоёр хавтаст амьтдын тухай баримт

Хоёр хавтаст амьтдын тухай баримт

Уншсан既読Read 24
ТүгээхShare共有する공유하기

Хоёр хавтаст амьтад гэж юу вэ? Тэд ямар харагддаг вэ?

Яст мэлхий, хясаа, дун зэрэг нь усны орчинд амьдардаг хоёр хавтаст амьтдын бүлэгт багтдаг сээр нуруугүй амьтад юм. Эдгээр нь зөөлөн биетэй бөгөөд биеийг нь хамгаалсан хоёр хатуу бүрхүүл нь хаалгатай адил онгойж, хаагддаг. Харагдах байдлын хувьд ихэвчлэн хар, хөх өнгийн бүрхүүлтэй бөгөөд шаантаг эсвэл лемонтой төстэй хэлбэртэй байдаг. Хясаанууд агаарт амьсгалж чаддаггүй ч уснаас гарсан үедээ бүрхүүлээ битүү хааж, чийг алдалтаас сэргийлэн, ингэж хэдэн сар, бүр жилээр амьд байж чаддаг. Монголын дун нь 10-30 см урттай, 200-1000 грамм жинтэй бөгөөд нуур, голын элсэрхэг хөрсөнд амьдрахад зохицсон. Тэд булчинлаг хөлөөрөө аажмаар хөдөлж чаддаг. Ус, гэрэл, харанхуйг мэдэрч чаддаг ч тархи байхгүй тул бодол, мэдрэмж үүсгэх чадваргүй гэж үздэг. Зун үржихдээ эрэгтэй, эмэгтэй дун өндөг, үрээ (сперм)-ээ усаар тарааж, усан дунд нийлэн үр тогтсон өндөг үүсгэдэг.

Тэд хаана байдаг вэ?

Хоёр хавтаст амьтад нь цэнгэг ба давст усанд амьдардаг. Ихэнх амьдралын хугацаагаа нуур, голын лаг, элсэрхэг ёроолд буюу хүчилтөрөгчөөр баялаг усны ёроолд өнгөрөөдөг. Монголын Буйр нуурт Дахуринаиа дахурика, Кристариа пликата зэрэг ховордсон, Улаан номонд орсон зүйлүүд бий. Мөн Монгол хясаа (Middendorffinaia mongolica) нь Онон, Балж, Халх, Нөмрөгийн голын савд тохиолддог.

Хоёр хавтаст амьтдын төрөл

  • Элт танан хясаа (Cristaria plicata) - улаан ном
  • Сувдан хясаа (Dahurinaia dahurica) - улаан ном
  • Монгол танан хясаа (Middendorffinaia mongolica)

Хоёр хавтаст амьтад яагаад чухал вэ?

Хоёр хавтаст амьтад нь экосистемийг "инженердэгч" бөгөөд усан орчныг өөрсөддөө болон бусад амьд биетэд илүү тохиромжтой болгодог. 1 нас бие гүйцсэн хясаа 5 цагийн дотор ойролцоогоор 190 литр ус цэвэршүүлдэг гэж үздэг. Эдгээр нь ус цэвэршүүлэх, азотыг багасгах, нүүрсхүчлийг хадгалах гэсэн гурван үндсэн байгальд ээлтэй үйлчилгээ үзүүлдэг.


1. Ус цэвэршүүлэх

Нэг дундаж хэмжээний дун өдөрт 4.5 галлон (ойролцоогоор 17 литр) далайн усыг шүүдэг.

Дун хооллох үедээ усанд урсгал үүсгэж, бичил хялгасан үснүүд нь усыг биедээ шүүж, залгиур руу зөөдөг. Зангилаагаар тэжээл болох жижиг хэсгүүдийг шүүж аван, цэвэр усыг эргүүлэн гаргадаг. Ингэснээр дун нь фитопланктон (микроскопын замаг, ургамал) болон бичил биетнийг устгаж, илүүдэл тэжээлийг бууруулан усыг цэвэршүүлдэг. Илүү тунгалаг усанд нарны гэрэл ихээр нэвтэрч, чухал замгийн ургалтыг дэмжин, хүчилтөрөгчийг ихэсгэдэг.

2. Азотыг бууруулах

Нэг дундаж хэмжээний дун 0.09 грамм азотыг усаас гаргаж чадна.

Дун нь усанд агуулагдах азотыг шууд биш ч фитопланктон идэж, өөрийн биед болон бүрхүүлдээ азот хуримтлуулж, усны азотын хэмжээг бууруулахад чухал үүрэгтэй. Мөн тэжээлийн солилцооны явцад азотын нэг хэсгийг өтгөн, шингэн байдлаар гадагшлуулж, бусад амьтанд тэжээл болон эргэж ордог.

3. Нүүрсхүчлийг бууруулах

Нэг дундаж хэмжээний дун 2.76 грамм агаарын нүүрстөрөгчийг хадгалж чадна.

Дун нь нүүрстөрөгчийг кальцийн карбонат бүрхүүлдээ хувиргадаг. Карбонатыг ихэвчлэн усанд ууссан агаарын нүүрстөрөгчөөс авдаг учир, тэд шүүлтүүрлэх замаар агаарын нүүрстөрөгчийг ихээр шингээдэг. Гэхдээ бусад амьтдын нэгэн адил нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулж, ялгадасаар дамжуулан бусад биетийн тэжээл болж эргэж ордог.

Ховордол ба заналхийлэл
Зүйлийн 40% нь ховордсон, устаж болзошгүй, эсвэл устсан байдалтай байна

Бохирдол

Үйлдвэрийн үйл ажиллагаа болон хотжилт нь цэнгэг усыг бохирдуулж, дун амьдрах боломжгүй аюултай орчин бий болгодог.

Хэт их агналт

Хүнсний зориулалтаар дунг хэт их агнах нь тэдний популяцид сөргөөр нөлөөлж, экосистем дэх үүргийг нь алдагдуулдаг. Хууль бус агнуур ч бас популяцийг бууруулдаг.

Амьдрах орчныг эвдэх

Усны амьдрах орчныг эвдэх, өөрчлөх нь дунгийн тоонд хүчтэй нөлөөлдөг.

Уур амьсгалын өөрчлөлт

Усны дулаан нэмэгдсэнээр үржлийн цикл, бодисын солилцоонд өөрчлөлт орж, дунгийн бүрхүүлийг сулруулан, экосистемийн амьдралд саад учруулдаг.